Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

Өглөөний хүн сургалт боллоо

2022-05-12

Зүүнбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГ-аас  " Оролцъё, хөгжье, манлайлъя" аяны хүрээнд " Өглөөний хүн " цуврал сургалтуудыг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын өглөөний 07:00-08:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад Авлигатай тэмцэх газрын авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургагч багш, аймгийн ИТХ-ын ажилтан М.Мөнхсүрэн болон аймгийн Насан туршийн боловсролын нийгмийн ажилтан Ц.Нэргүй нар оролцож, Төрийн албан хаагчийн манлайлал ба Авлигаас ангид байх нь, Төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ.

Тус сургалтад 35 төрийн албан хаагч хамрагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%