Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

Танилцуулга

2023-01-08

Иргэдийн төлөөлөгчдийн хурал:

1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу улс төрийн байгууллагуудаа шинэчлэн Ардын хурлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал болгон өөрчилжээ. 1992 онд тус суманд ИТХ байгуулагджээ. Сумын ИТХ нь багуудад хурал хийж, баг бүрээс 5 хүн нийт 20 хүн бүрдүүлж, нарийн бичгийн даргаар О.Насанбуян, орон тооны бус даргаар Засаг даргын орлогч С.Батдоржийг сонгон 7 тэргүүлэгч  гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сумын анхны иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон тооны бус нарийн бичгийн даргаар Баярсайхан ажиллаж байв. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямарч асуудлыг хэлэлцэж нутгийн өөрөө удирдах, бие даан шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 21 төлөөлөгч, Иргэдийн хурлын дарга, 7 тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, 6 багийн иргэдийн нийтийн хурлын дарга, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%