Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2023-09-10

🇲🇳Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 28 дахь жилдээ хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын ажлын албанаас ЕБС-ийн сурагчдад Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх ойлголтыг өгч, түүх соёлоо үнэн баримтад тулгуурлан судлах, дүгнэх, эх орноо үзэх үзэл суртал, өнгөрсөн ирээдүй цагийн хэлхээсийг таниулж "Хэлмэгдүүлэлт" баримтат кино хэлэлцүүлэг хийж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх ёслол үйлдэж ажиллаа. Мөн Улс төрийн хилс хэрэг хэлмэгсдэд зориулсан видео, шторк мэдээ мэдээллийг цахим хуудсаар иргэдэд түгээн ажиллаа.

"МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ"

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%